dobu.mndobu

Шүүхээс хохирогчид хилийн хориг тавихаас татгалзлаа

Шүүхээс хохирогчид хилийн хориг тавихаас татгалзлаа

Сүхбаатар дүүргийн 3-р хороо Хаан банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон. Энэ зодоонд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Таванбогд" группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан нар холбогдоод буй.

Тэдэнд 25 настай С зодуулж, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр болсон. 

Гэтэл хэрэгт холбогдогч этгээдүүдийн талаас хохирогч залууг гадаадад эмчлүүлэх эрхийг хасах, хилийн хориг тавих хүсэлтийг шүүхэд гаргасан юм.

Улмаар тус хүсэлтийг өнөөдөр /2025-09-10/ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс тэдний хүсэлтийг татгалзаж шийдвэрлэв.

Ингэснээр хохирогч С гадаад улс руу эмчилгээнд явах боломжтой болж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.