dobu.mndobu

Олон улсын мал эмнэлгийн шинжээчдийн багийг хүлээн авч уулзжээ

Олон улсын мал эмнэлгийн шинжээчдийн багийг хүлээн авч уулзжээ

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээг хийх шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Виктор Гонгора тэргүүтэй шинжээчдийн багийгм өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав. 

Олон улсын шинжээчдийн баг Монголын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ-PVS (Performance of Veterinary Services) үнэлгээг  2007, 2010, 2014, 2019, 2022 онд 5 удаа хийжээ.  Үүний үр дүнд 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн хуулийг батлуулснаар мал эмнэлгийн бие даасан тогтолцоог бий болгож аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлээр мал, амьтны өвчин эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд дэвшил гарсан байна.

Монгол Улсад хийгдэж буй энэ удаагийн үнэлгээг бог малын мялзан өвчин, гахайн африкийн мялзан, хөдөө аж ахуйн салбарын ажилтын жендерийн чиглэлээр тусгайлан хийх бөгөөд үнэлгээний баг Ховд, Сэлэнгэ Дорнод аймагт ажиллахаар төлөвлөжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр шинжээчдийн багийн үнэлгээний ажилд амжилт хүсээд, ДМАЭМБ-аас Монголын мал эмнэлгийн салбарын тогтолцоог сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийллээ.

Шинжээчдийн багт Европын Холбооны Хүнсний аюулгүй байдлын техникийн зөвлөх Силвие КоулонБог малын мялзан өвчний техникийн зөвлөх Саймон КихуАфрикийн гахай мялзан өвчний техникийн зөвлөх Эмило Лион,  ДМАЭМБ-ын Шинжлэх Ухааны комиссын дарга Мин Кюнг ПаркДМАЭМБ-ын Жендерийн зөвлөх Марлени Бючи нар ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.