0
Орон сууцны хаалга эвдэж, айл өрхөөс хулгай хийж байсан этгээдийг илрүүллээ. Энэ оны наймдугаар сард цагдаагийн байгууллагад нийслэл хотод B1 давхарт оршин суугаа айл өрхөөс хулгайд эд зүйлээ алдсан гэх дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийг тогтоох, иргэдэд учирсан хохирлыг шуурхай барагдуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулахад урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан Б гэгч нь энэ оны наймдугаар сард Баянзүрх, Хан-Уул зэрэг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт айл өрхийн орон сууцны хаалгыг эвдэж, 31 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Цаашид тухайн этгээдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, алдагдсан эд зүйлсийг олж тогтоон хохирогчид хүлээлгэн өгөх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад дээрх гэмт хэрэг нь орон сууцны B1 давхруудад хяналтын камергүй, стандартад нийцсэн камер суурилуулаагүй зэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд орон сууц, хотхоны Сууц өмчлөгчдийн холбоо Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн оршин суугч иргэдийг аливаа төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.