0
Өнөөдөр (2025.09.12) нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.