dobu.mndobu

"Зээл гаргаж өгнө" гэсэн зарын дагуу 150 сая төгрөг залилуулжээ

"Зээл гаргаж өгнө" гэсэн зарын дагуу 150 сая төгрөг залилуулжээ

Зээл авч өгнө гэсэн үл таних хүнд гар утсаа өгч ашиглуулсны улмаас 150 сая төгрөгөөр залилуулжээ.

Баянгол дүүргийн иргэн Б нь цахим орчинд "Зээл гаргаж өгнө" гэсэн зарын дагуу үл таних хүнд энэ сарын 3-ны өдөр онлайнаар зээл судлуулахаар өөрийн гар утсаа өгч ашиглуулж сэжигтэй этгээд тухайн иргэний хувийн мэдээллийг ашиглан хэд хэдэн зээлийн аппликэйшнээс нийт 150 гаруй сая төгрөгийн зээлийг авч, бусад руу шилжүүлжээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар цахим орчинд байршуулсан “Зээлийн эрх нэмэгдүүлнэ" гэсэн зарын дагуу 96 иргэн холбогдож бусдад залилуулсан байна. Иргэд гар утаснаасаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийг шууд авч төлбөр тооцоогоо хийж байгаа цахим шилжилтийн энэ цаг үед өөрийн хувийн мэдээллийг агуулсан ухаалаг төхөөрөмжийг бусдад дамжуулан ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хэрэв цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон бол нэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хандаж гэмт хэргийн замаар шилжсэн мөнгөний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийлгэх боломжтой гэдгийг анхаараарай.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.