dobu.mndobu

Ховдын Булганд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ховдын Булганд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Тиймээс өчигдөр /2025.09.11/ Булган сумын Засаг дарга түр хугацаанд хязгаарлалт тогтоох захирамж гаргасан байна.

Захирамжид,

-Улс, хот хоорондын автобус, тээврийн хэрэгслийн сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах, 

-Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах,

-Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, цэцэрлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цахимд шилжүүлэх зэргийг тусгажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.