0
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д нь Богдхан уулын “Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 21:05 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, иргэн Д /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Улмаар энэ сарын 12-ны өдрийн 01:29 цагт "Манзуширийн хийд" гэдэг газраас хойд зүгт 3 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.