dobu.mndobu

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар З.Бауыржаныг томиллоо

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар З.Бауыржаныг томиллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бауыржаныг томиллоо. Зайтений Бауыржан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт мэргэжилтнээс эхлэн хэлтэс, газар, агентлагийн дарга хүртэлх албан тушаалд дэвшин ажиллаж байгаа аж.

1 хүн нарын зураг байж магад

АЖЛЫН ТУРШЛАГА:

• 2008-2009 онд УИХ-ын Тамгын газрын референт

• 2009-2011 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга

• 2011-2012 онд УИХ-ын Тамгын газарт, УИХ-ын гишүүний зөвлөх

• 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хэлтсийн дарга

• 2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХБХХЕГ-ын дарга

• 2025 оноос ХБХХЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

БОЛОВСРОЛ:

• 1994-2004 онд Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын 10 жилийн VI-р бүрэн дунд сургууль,

• 2004-2008 онд ИЗОУИх Сургуулийг хууль,эрх зүйч мэргэжлээр бакалавр,

• 2017-2018 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент

• 2022-2024 онд АНУ-д ОCU-г Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.