dobu.mndobu

"Gem mall" худалдааны төвд болсон хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд болно

"Gem mall" худалдааны төвд болсон хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд болно

Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж долоодугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Улмаар тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж долоодугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл шүүх хурал энэ сарын 17-ны өдөр 09.00 цагаас товлогдсон талаар талийгаач эмэгтэйн ээж цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Нөхрийнхөө гарт харгис хэрцгийгээр (олон удаа олны нүдэн дээр хутгалуулж) амиа алдсан миний хайртай охины шүүх хурал 2025 оны 9 дүгээр сарын 17-нд өглөө 09.00 цагаас болно.

"Авраарай, туслаарай" гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг.

Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол алуурчин Нагваны Энхбатын хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа гэж ээж аав нь өдөр, шөнөгүй харуусан сууна.

Өнөөдрийн жагсаалд аав, ээж нь очиж зул өргөнө. Үзэсгэлэнтэй охиныхоо эрхийн төлөө ээж, аав нь эцсээ хүртэл амьсгалаа тасартал явах болно" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.