dobu.mndobu

Өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж хэлж, бусдаас 330 сая төгрөг залилжээ

Өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж хэлж, бусдаас 330 сая төгрөг залилжээ

Төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг төөрөгдөлд оруулж, байгууллагаас актлагдсан Тоёото Ланд круйзер 200 маркийн автомашинуудыг хямд үнээр худалдана гэж иргэнээс 330 сая төгрөгийг залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Ингэхдээ бодит байдлыг нуух замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан холбогдогч М-ийн үйлдэлд эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтыг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.