dobu.mndobu

МУГТ Т.Тулгат ДАШТ-ий мөнгөн медальтай эх орондоо ирлээ

МУГТ Т.Тулгат ДАШТ-ий мөнгөн медальтай эх орондоо ирлээ

Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга мөнгөн медаль хүртэж, өнөөдөр (2025.09.18) эх орондоо ирлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн болон Азийн мөнгөн медальт Японы бөх Аояги Ёшиносүкэтэй хүч үзэж 5:1- ээр ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн юм.

Түүнийг ирэх үед Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Саруул нар алба хаагчдын хамт тосон авч, хүндэтгэл үзүүлжээ.

14 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.