0
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Pokerrr2” аппликейшинд нэр бүхий өрөөг үүсгэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг 7 этгээдийг олж тогтоон, баривчилжээ.
Тодруулбал, дээрх нэр бүхий бүлэг этгээдүүд нь цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогоос, нийт 800 орчим сая төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, гэмт хэргийн замаар олсон орлогын эх сурвалжийг нуух замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.