dobu.mndobu

Б.Амарсайханыг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна

Б.Амарсайханыг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Канте” шөнийн цэнгээний газрын гадна өнгөрөгч долоодугаар сарын 19-ний шөнө Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар Д.С-ийн биед халдсан. Тэднийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт ирүүлсэн. Улмаар уг саналыг прокурор үндэслэлтэй гэж үзэн  Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг яллагдагчаар татаад байгаа юм.

Одоогоор Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хориод буй. Харин Б.Амарсайхан гадаад улс руу зорчсон гэх мэдээлэлтэй байсаар өдийг хүрэв.

Тэгвэл өнөөдөр/2025.09.25/ цагдаагийн байгууллагаас тодруулахад, "тухайн хэрэгт холбогдолтой нэр бүхий холбогдогч А нь хоёр хонгийн өмнө Монголд ирсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад байна.

 

Иргэн А-ын хэрэг прокурорын хяналтын дор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна" гэлээ.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.