dobu.mndobu

Согтуурсан үедээ Энхтайваны гүүрнээс үсрэхийг завджээ

Согтуурсан үедээ Энхтайваны гүүрнээс үсрэхийг завджээ

"Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна" гэх дуудлагыг энэ сарын 25-ны 23:22 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсан аж. Улмаар 12 минут ажиллан эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.