0
Агаарын чанарын индекс Монгол газар буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цахилгаан станц орчим 500 давж "маш их бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг заажээ. Харин Баруун 4 зам, 1 дүгээр хороолол, 5 буудал, Яармаг зэрэг газрууд "бага бохирдолтой" байгаа бол бусад газар агаар "хэвийн" болон "цэвэр" гэсэн үзүүлэлтийг зааж байна.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Ташрамд, Нийслэлийн хэмжээнд 2025 оны есдүгээр сарын 1-26-ныг хүртэл угаарын 40 дуудлага ирсэн аж. Тодруулбал, нийт 49 өрх угаарт хордож, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Харин гурван иргэн угаарын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд:
1. Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
2. Янданг тогтмол хөөлөх
3. Гэр, байшингийн агаар сэлгэлтийг тогтмол хийх
4. Гал түлсэн үедээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
5. Шөнийн цагт тохируулан галлаж, яндангийн хаалтыг хаахгүй байх
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.