dobu.mndobu

Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын ДЦС барина

Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах 24 мвт-ын ДЦС барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина.
 
Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур, хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц барина. Тус дулааны цахилгаан станцын зураг төсвийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү станцад нам температурын, эргэлтэт, буцламтгай үет технологи бүхий 110-130 тн/цаг уурын бүтээмжтэй зуух хоёр ширхэг, 12 МВт-ын ПТ маягийн уурын турбогенератор хоёрыг  туслах тоноглолын хамт суурилуулна. 

Мөн станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах юм. Жилдээ 199-205 мянган тонн нүүрс түлж, 156.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангана. 

Дулааны цахилгаан станцад 185 хүн ажиллана. Энэ ДЦС түлшийг бүрэн шатаадаг, агаарын бохирдол бага, байгальд ээлтэй технологитой, орчин үеийн автомат удирдлагын системтэй. 

Мөн паркийн халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан, холбоо мэдээллийн сүлжээ зэргийг хонгилын байгууламжид байрлуулна гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.