0
Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдсөн энэ тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэв.
Охидын 8 хүртэлх насны ангилалд “Гэгээн-Арвай” клүбийн шатарчин Б.Цэлмэг хүрэл, 10 хүртэлх насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр мөнгөн медаль авлаа. Ч.Нандинжигүүр өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-ий IV байрm шалгарч, медалиас мултарсан бол өнөө жил мөнгөн медалиар энгэрээ мялаав.
2024 онд сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Цэлмэг сүүлийн 11 дэх өрөгт нутаг нэгт Н.Аз-Эрдэнэтэй таарч, хожин, 3-р байр эзэлсэн байна. ДАШТ-ий охидын 8 хүртэлх насны ангилалд 2013 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгө, 2014 онд Д.Мөнхзул алт, 2016 онд кандитат мастер Д.Өнөрзул мөнгөн медалийн эзэн болсон юм. Түүнээс хойш 9 жилийн дараа энэ насны ангилалд монголчууд дахин медаль авсан нь онцлог.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.