dobu.mndobu

Монголын волейболын лиг ирэх бямба гарагт эхэлнэ

Монголын волейболын лиг ирэх бямба гарагт эхэлнэ

Монголын волейболын холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн ирэх бямба гариг буюу аравдугаар сарын 3-нд нээлтээ хийнэ.

Энэ удаагийн лигт эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 баг өрсөлдөхөөр болжээ. 2025-2026 оны улиралд эрэгтэйчүүдийн ангилалд “Алтайн барс”, “Минтонетт Говь”, “Энержи”, “Натур Бакс”, “Мегастар”, “Төв Миг”, “Эс Жи Хокс”, “Дархан Могулс” баг өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим”, “Ховд Ижил Алтай”, “Уурхайчин”, “Хилчин”, “Хашхан Өвөрхангай”, “Хобби Эйс” болон “Дархан Могулс”, “Минтонетт Говь” багууд тоглохоор мэдүүлгээ өгчээ.

Волейболын лигийн энэ улирлын тоглолтын 80 хувь нь “Аса арена”-д болох хуваарьтай байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.