0
Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Яармагийн гүүрийн зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “МСМ групп” ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас аравдугаар сарын 4-ний 06:00 цагийн хооронд шөнийн цагаар хаана.
Мөн аравдугаар сарын 4-ний 23:00 цагаас хааж, аравдугаар сарын 5-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.