dobu.mndobu

Хуурамч урилга хэвлүүлэн 613 мянган төгрөг залилжээ

Хуурамч урилга хэвлүүлэн 613 мянган төгрөг залилжээ

Багануур дүүргийн 5 дугаар хороо, ... -р гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ач зээ нарын хамт амьдардаг 63 настай эмэгтэй Г.Н нь "Төрийн ордонд зохион байгуулагдах 1000 ээжийн баярт оролцуулна" гэж хэлэн хуурамчаар урилга хэвлэн үргэлжилсэн үйлдлээр нийт найман хохирогчид зарж борлуулсан байна. Улмаар 613.800 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Тэрбээр энэ хэргээ 2025 оны Эмэгтэйчүүдийн баярын өмнө буюу гуравдугаар сарын 1-5-ны хооронд үйлджээ. Түүний хувьд өөрөө урилга хэвлүүлж нэгийг нь 35-75 мянган төгрөгөөр зарсан аж. Урилга авсан эмэгтэйчүүд урилганд бичигдсэн цагт гоёлын дээлээ өмсөж Төрийн ордонд очоод залилуулснаа мэджээ. Шүүх настай эмэгтэйг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн төлсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.