dobu.mndobu

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байна

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Наймдугаар сард нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн аж. Гэвч зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ байрлуулах асуудал гарч байгаа учраас нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

Сүүлийн нэг сарын байдлаар Баянзүрх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр буюу нийт таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан зөрчлийг арилгуулжээ.

"Нийслэлийн нутаг дэвсгэрт зевшеерелгуй байршуулсан ТУЦ-ийн -ийн мэдээлэл 리크베이집 ЦИНЫ 크르케베H고 No Дуγрэг Хороо 1 БГД 32 Байршил 2 БГД 16 ΑγγхэЭ автобусны буудал 3 Too бзА Огноо 18 4 Бембегер автобусны буудал 1 СХД 19 2025/ 2025/10/18 5 Натур худалдааны тевийн зам дагуу 1 СХД 20 2025/10/18 21-р хорооллын автобусны буудал 1 2025 2025/9/20 Xepo авто засварын автобусны буудал 1 2025/ 2025/10/10 1 2025/ 2025/10/10" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.