dobu.mndobu

Өнөөдрөөс 25-ныг хүртэл нийт нутгаар бага зэрэг дулаарна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-21

Өнөөдрөөс 25-ныг хүртэл нийт нутгаар бага зэрэг дулаарна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

21-нээс 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны 10-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -27...-32 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

2025 оны 10-р сарын 22-ноос 10-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22, 23-нд нийт нутгаар цас орохгүй. 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.