0
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварын автозамыг ирэх Баасан гаригт буюу аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас хааж асфальтбетон хучилтын ажлыг эхлүүлнэ.
Тус замыг аравдугаар сарын 25-ны 23:00 цагт нээнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.