dobu.mndobu

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 23-наас эхлэнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 23-наас эхлэнэ

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан.

2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэх юм. 

Сурагчдын  I улирлын амралт хэзээнээс эхлэх талаар мэдээллийг танилцуулахад,

I улирлын амралт: 

Нийслэл:  

-Бага I-II анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал

-Бага III-V анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал 

-Дунд анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал

-Ахлах анги: 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал 

 Орон нутаг:  

-Бага I-II анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг  дуустал

-Бага III-V анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал  

-Дунд анги: 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал

-Ахлах анги: 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдийг дуустал үргэлжлэх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.