dobu.mndobu

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтан цом”-ын барилдаан маргааш /2025.10.25/ эхэлнэ.

2026 оны дөрөвдүгээр сар хүртэл зургаан сарын турш үргэлжлэх "Алтан цом"-ын барилдаан энэ жил олон шинэчлэлтэйгээр эргэн ирсэн. 2022, 2023 оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон хуваагдаж, хүчийг үзэн барилддаг байсан бол энэ жил чансаа өндөр 64 бөх үндэсний шилдэг компаниудын нэр дээр барилдах юм. Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд бөхчүүдийн гаргасан  амжилтыг чансааны оноогоор дүгнэн найман багийн гишүүдийг бүрдүүлсэн байна.

Үндэсний үйлдвэрлэгч найман компани багаа бүрдүүлэн оролцож буй үндэсний бөхийн лигт дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй 64 бөх барилдана. Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга нэг, арслан тав, заан долоо, харцага 10, начин 13, аймгийн арслан 23, аймгийн заан хоёр, аймгийн харцага болон начин цолтой тус бүр нэг бөх барилдах ажээ.

Зургаан сарын турш үргэлжлэх “Алтан цом”-ын эхний тойрогт “Хамаг Монгол”-той “Хатант интернэшнл” баг барилдана. Харин “Эв Монгол”-той улсын арслан Ц.Бямба-Отгоноор манлайлуулсан “Хубилай хаан” баг оноолт таарчээ. Дээрх дөрвөн багийн барилдаан маргааш болно. Тэгвэл энэ сарын 26-ны Ням гаригт залуу арслан Э.Батмагнай тэргүүтэй “Эм Си Эс-Энержи” багийнхан О.Хангай аваргаар ахлуулсан “Од групп”-тэй барилдана. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй “АПУ”-гийн багтай “Хүлэгү” дэвжээнд гарах юм.

Барилдааны тасалбарын энд  дарж худалдан авах боломжтой юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.