dobu.mndobu

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Аравдугаар сарын 27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Энэ сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +3...+8 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0...-2 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -9 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.