dobu.mndobu

АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Х.Нямбаатараас хүсжээ

АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Х.Нямбаатараас хүсжээ

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж, шатахуун авах гэсэн жолооч нар түгжрэл ихээр үүсгэж буй. 

Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын дарга Х.Нямбаатараас хүсжээ. Тодруулбал, тус газраас “Эрх бүхий ААН-үүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Ердийн үед ШТС-уудыг ААН-үүдээс шөнийн цагаар цэнэглэдэг бөгөөд тус цэнэглэлтээрээ өдрийн борлуулалтаа хийж чаддаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж шөнөдөө цэнэглэсэн ШТС-уудын шатахуун дуусаж өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд бид том оврын, чиргүүлтэй түгээх автоцистернүүдээр хангалт хийх шаардлагатай байна. Шатахуун нь аюултай ачаа тул өдрийн цагаар түгжрэл ихтэй үед Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэлтийг хийх нь тодорхой стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчиж эрсдэлт байдал бий болоод байна. Иймд түр хугацаанд өдрийн цагийн түгээлтийг хийхэд дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд зохицуулалт хийж туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.