dobu.mndobu

Улсын хэмжээнд гурван тонн АИ-92 автобензин импортлогджээ

Улсын хэмжээнд гурван тонн  АИ-92 автобензин импортлогджээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.10.27/ нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.

1. Импортын хуваарилалт:

Толгойт өртөө – 26 вагон

Рашаант өртөө – 4 вагон

Замд яваа буюу Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 23 вагон

2. Замд буй 23 вагоны чиглэл:

Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:

Рашаант өртөө – 4 вагон

Улаанбаатар өртөө – 5 вагон

Толгойт өртөө – 4 вагон

Дархан өртөө – 5 вагон

Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ сарын 29 буюу ирэх Лхагва гаригт орж ирэхээр төлөвлөгджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.