dobu.mndobu

Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах шинэ замын трассуудыг төлөвлөөд байна

Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах шинэ замын трассуудыг төлөвлөөд байна

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг ахлан үе шаттай ажлуудыг зохион байгуулж билээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр ажилласан талаар мэдээлсэн. Энэ удаа Яармаг орчимд төлөвлөсөн шинэ замын трассуудын талаар танилцуулж байна.

Тодруулбал, Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс, Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ замын трасс болон Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трассуудаар төлөвлөөд байна. Дээрх шинэ замуудыг хийснээр Яармагийн төв гол замын түгжрэлийг сааруулах, ачааллыг бууруулах, Яармагийн оршин суугчид хотхон, хорооллоосоо гарч орохдоо түгжрэхгүй байх зэрэг ач холбогдолтой аж.

Түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн зураг төслийн инженер Х.Ганбат, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх 2 дугаар хэлтсийн дарга Б.Мягмарсүрэн нар ажиллаж, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

НИТХ-ын дарга А.Баяр шинэ трасс замуудыг хийснээр түгжрэл хэдэн хувиар буурах, авто замыг ач холбогдлоор нь эрэмбэлж ирэх оны төсөвт тусгахын тулд холбогдох зураг төслийг нарийн гаргаж, бэлэн болсон зураг төслийг хянаж, нягтлах, шаардлагагүй замын трассыг хойшлуулах, иргэдийн санал хүсэлтийг заавал авах, төрийн байгууллагын уялдаа холбоог эрчимжүүлэх зэргийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сануулав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.