0

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо.
Тодруулбал, 23 настай иргэн “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тус этгээд нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг залилж байсан аж.
Иймд иргэд Та бүхэн хэн нэгэнд тусламж үзүүлэх гэж байгаа бол урьдчилан сайтар нягталж залилах гэмт хэргээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.