0
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хэлмэгдэгсдийн хөшөөний урд суулт хийж буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзаж нөхцөл байдлын талаар ярилцлаа. Ар гэрийнхний зүгээс тавьж буй шаардлагыг хүлээн авч дараах тайлбарыг өгсөн юм.
О.Алтангэрэл: Таны хүсэлтийг хүлээж авлаа. Энэ асуудлыг анх удлаа анхаарч байгаа хэрэг биш. Томилогдсоны дараа Өнөрцэцэгт холбогдох хэрэг шийдэгдсэн байсан. Өмгөөлөгч авах эрхээр хангагдаагүй гэдэг асуудалд гомдол гаргасан байсан. Мөн өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч хаалттайгаар болсон. Энэ асуудлыг би Шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсад хэн ч өмгөөлөгчгүйгээр шүүгдэж болохгүй ээ.
Сэтгүүлч Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж болзошгүй байж магадгүй гэдэг баримт бичгийг үйлдээд Сахилгын хороо шүүгчид хариуцлага тооцож өгнө үү гэдэг албан тоотыг наймдугаар сарын эхээр явуулсан. Одоогоор надад ирсэн хариу байхгүй байна, сахилгын хэрэг үүсгэсэн зэрэг хариу ирээгүй байна. мөн саяхан арваад хоногийн өмнө нууцтай холбоотой асуудлыг хаалттай, бусад асуудлыг нээлттэй шүүж өгөөч гэдэг асуудлыг судалж шийдэж өгөөч гэж шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад өөрийн биеэр хандсан. Шүүхийн ерөнхий ажиллагаа бол ХЗДХ-ийн яам болон ЗГ-аас хамааралгүй бие дааж явагддаг. Тиймээс удаа дараалан хүсэлт өгсөн байгаа.
Та бүхэн, монголын ард түмэн энэ асуудлыг нээлттэй, ил тод байлгах хандлага байгаа цагт давж заалдах шатны шүүх бол "анхан шатны шүүх энэ хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж шийдсэн" эсэхийг, "хэргийн бодит үнэнийг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ хууль нийцүүлж шийдсэн үү" гэдгийг тодорхойлдог газар учраас та бүхэнтэй адилхан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт гарах байх. Сэтгүүлч Өнөрцэцэг асуудлаа шийдвэрлүүлээд эрх чөлөөтэй болох байх гэсэн найдлагатай байна. Цаашлаад шүүхийн үйл ажиллагаа хэрхэн боловсронгйү болгох тал дээр анхаарч ажиллана аа. Шүүх дандаа буруу шийдвэр гаргадаг гэх асуудал байхгүй. Монгол Улсын хуульд нийцсэн шийдвэр гарах байх гэж найдаж байна. Та бүхэн биеэ бодоорой, гадаа жиндүүхэн байна. Өөрсдийн эрүүл мэнддээ хүндрэл битгий үүсгээрэй" гэлээ.
Үргэлжлүүлэн ХЗДХ-ийн сайдаас сэтгүүлчид "Шүүхийн сахилгын хороо ямар хугацаанд хариу өгдөг вэ. Сайд даа ч хариу өгөөгүй байгууллага, иргэдэд ер нь хариу өгдөг юм уу" гэх асуудалд хариулсан юм.
Тэрбээр, "Хэргийн анхан шатны шүүхээр шийдсэн шүүгчтэй холбоотой асуудлыг авч үзээч ээ" гэж Шүүхийн сахилгын хороонд хандсан. Гэвч яг өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Сахилгын хэрэг үүсгэх эсэх дээр ажиллагаа явуулдаг байгууллага учир үйл ажиллагаа нь явц дундаа үргэлжилж байгаа байх, нааштайгаар шийдэж хариу өгөх байх л гэж найдаж байна" хэмээн хариуллаа.
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
13 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
26 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.