dobu.mndobu

“OPEN PARLIAMENT-ЗҮҮН БҮС” дадлагажих хөтөлбөрөөр 30 оюутан тэтгэлэгтэйгээр дадлагажуулна

“OPEN PARLIAMENT-ЗҮҮН БҮС” дадлагажих хөтөлбөрөөр 30 оюутан тэтгэлэгтэйгээр дадлагажуулна

Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт-шинжилгээ хийх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, оюутан залуусын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “OPEN PARLIAMENT-ЗҮҮН БҮС” оюутны дадлагажих хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Оюутны тэтгэлэгт, дадлагажих хөтөлбөрт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн харьяат, 17-25 насны их, дээд сургуулийн бакалаврын түвшний 113 оюутан нэгдүгээр шатанд тэнцсэн бөгөөд эсээ бичлэг, голч дүнг хавсаргасан оюутны материал, бүсийн гишүүдийн зөвлөхүүдтэй хийсэн ярилцлагын үнэлгээ зэргээс үндэслэн сонгон шалгаруулж, өнөөдөр тэнцсэн 30 оюутанд батламжийг нь гардуулан өглөө.

Ингэснээр зүүн бүсээс сонгогдсон МАН-ын зургаан гишүүн нэг сарын турш тус бүр тав, нийт 30 оюутан тэтгэлэгтэйгээр дадлагажуулах юм.

Статистик мэдээллээс дурдахад, шалгарсан 30 оюутны 17 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй байна. Нэгдүгээр түвшний хоёр, хоёрдугаар түвшний зургаа, гуравдугаар түвшний 13, дөрөвдүгээр түвшний зургаа, тавдугаар түвшний гурван оюутан хамрагдсан юм. МУИС-ийн 18, бусад найман сургуулийн 12 оюутан хамрагдаж байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөв, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батноров, Биндэр сумын тус бүр нэг, нийт зургаан оюутан хамрагдсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 10, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын тав, Халзан, Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Онгон сумын тус бүр нэг буюу нийт таван оюутан хамрагдлаа.

Төсөл сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд Хэнтий аймгаас 51, Дорнод аймгаас 37, Сүхбаатар аймгаас 25, нийт 113 оюутан шалгарчээ. Улмаар II, III шатны шалгаруулалтаар дээрх 30 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдав. Эхний шатанд тэнцсэн 113 оюутантай цаашид залуусын оролцооны чиглэлээр мөн уялдаатай ажиллах аж.

Тус ажлын албаны хувьд Б.Бямбадулам, Н.Сүхбат, Б.Гэрэлтуяа, П.Дөлгөөнболд, Б.Энхчулуун нартай хамтран ажиллаж эхэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.