dobu.mndobu

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ажил хаялтад оролцохгүйгээ мэдэгдлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ажил хаялтад оролцохгүйгээ мэдэгдлээ

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ өнөөдөр /2025.10.31/ мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэвшүүлсэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх санал санаачилгыг бүрэн дэмжиж, зөвшилцөлд хүрэх бүхий боломжийг эрэлхийлж буйг мэдэгдэж байгаа хэдий ч, хүн амд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх хуульд заасан үүрэг хариуцлагыг хүндэтгэн үзэж хамтран ажиллахыг хүсэж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн 22 чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ иргэдэд зайлшгүй үзүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтад оролцохгүй болохыг мэдэгдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.