dobu.mndobu

Дорнод аймагт гурван хээрийн түймэр гарчээ

Дорнод аймагт гурван хээрийн түймэр гарчээ

 

Энэ сарын 2-нд Дорнод аймгийн Матад, Чойбалсан, Гурванзагал хэмээх гурван суманд хээрийн түймэр гарчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн “Бөөн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 12:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн  ажилтнууд, орон нутгийн иргэд очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:35 цагт цурамд оруулан 15:33 цагт бүрэн унтраасан аж. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га талбай өртөж шатжээ.

Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн “Хярт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн зүгт 120 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 13:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн Чулуунхороот сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, өнөөдөр /2025.11.03/ өглөөний 06:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн аж. 

Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн “Баян” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өнөөдрийн 19:02 цагт хүлээн авчээ. Улмаар тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 21:24 цагт цурамд оруулан 22:39 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 600 га талбай өртөж шатжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.