0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бөхийн барилдаан болсон билээ. Энэ үеэр 19-20 насны ангилалд Увс аймгийн уугуул, "Аваргууд академи"-ийн бөх, сумын заан Т.Дөлгөөн түрүүлсэн. Үзүүр, түрүүний төлөөх барилдааны дараа Т.Дөлгөөний гаргасан эмоцийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн юм.
Тэрбээр "Өсвөрийн бөхчүүд нэгэндээ тахим өгч, авахдаа хүндлэлтэй хандаж, сэтгэл хөөрлөө хамаагүй илэрхийлж байна. Энэ бол Монгол бөхийн ариун ёс жудагт нийцэхгүй хүүхдүүд ээ. Үүнийгээ цэгцэл. Багш, дасгалжуулагч нар үүнд анхаар" гэсэн юм.
Тэгвэл түүний хэлсэн энэхүү үг зарим бөх сонирхогчдын дургүйцлийг хүргээд байгаа бол зарим нь түүний зөв хэмээн үзэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.