dobu.mndobu

Л.Энх-Амгалан: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг бодлогоор дэмжинэ

Л.Энх-Амгалан: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг бодлогоор дэмжинэ

Ипотекийн зээлд хүн амынхаа зорилтот бүлгээ түлхүү хамруулах, урт хугацаанд хэрэгжих хамгийн сайн санхүүжилтийн механизмыг гаргах талаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал С.Амартай ярилцлаа.

Энэхүү уулзалтын эхэнд Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: "Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд нийт 138 мянга гаруй өрхийг хамруулж, орон сууцтай болгожээ. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоогүй, нэгдсэн бодлогогүй явснаас үүдэн уг зээл зорилтот бүлэгтээ төдийлөн хүрээгүй гэж болно. Танил талаа ашиглаж зээл гаргуулаад, олон байр аваад түрээслэчихдэг бизнесийн зарчим руу шилжсэн байна" гэлээ.

May be an image of 7 people, suit and text

Уулзалтаар,

  • "Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ заавал өндөр барилга гэхгүйгээр, хашаандаа сайхан амьдрах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн банкнаас зөвлөх ажиллуулж байгаа. 
  • Зорилтот бүлэг гэдэгт юун түрүүнд гэр хорооллоос орон сууц руу, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй иргэд, анх удаа байр авч буй залуу гэр бүл хамаарна.
  •  Байрны үнийг хөөсрөхөөс сэргийлэх, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих ногоон зээлийг дэмжиж, арилжааны банк, Монголын ипотекийн корпорацийн уялдаа, хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага бий" зэрэг асуудлаар ярилцжээ. 

 

May be an image of 3 people and newsroom

Хуваалцах:

|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

2 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.