Балбын Гималайн оргилд авиралт хийж байсан уулчид цасан нурангид дарагдсаны улмаас гурван уулчин амиа алдаж, найм нь сураггүй алга болжээ. Амиа алдсан уулчдын дотор гадаадын нэг иргэн байсан аж.
Уулчдын авиралт хийж байсан буюу Катмандугаас зүүн хойд зүгт 5630 метрийн өндөрт орших Ялунг Ри Химал ууланд сураггүй алга болсон хүмүүсийн дунд гадаадын таван иргэн байсан гэж цагдаагийн албаны ажилтан Гян Кумар Махато Ройтерс агентлагт мэдэгджээ. Амиа алдсан болон сураггүй алга болсон гадаадын иргэд ямар улсын харьяат болох нь одоогоор мэдэгдээгүй байна.
Шархадсан дөрвөн уулчныг ойролцоох тосгонд нүүлгэн шилжүүлж, сураггүй болсон уулчдыг аврах багийнхан нисдэг тэргээр эрэн хайж байгаа аж.
Эх сурвалж: Reuters