dobu.mndobu

Д.Амарбаясгалан Баян-Өлгийд яваа учир зуны цагийн тоололд шилжих эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2023-03-22

Д.Амарбаясгалан Баян-Өлгийд яваа учир зуны цагийн тоололд шилжих эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. (2023.03.22) Өнөөдрийн хуралдаанаар зуны цагийн тоололд шилжих эсэхийг хэлэлцэхээр товлоод байсан билээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Наурызын баяр"-ыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа учир өнөөдрийн хуралдаанд оролцохгүй. Тиймээс зуны цагийн тоололд шилжих эсэх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 

  • Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар
  • Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сануулахад, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ноос эхлэн яамдаас Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байгаагаа мэдэгдэж, энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж байв.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.