0
Огноо2024-11-28
Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж буй “Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-ы үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хөдөө аж, ахуйн салбарын талаар мэдээлэл танилцууллаа. Энэ үеэрээ монголын нүүдлийн мал ахуй дэлхийн улс орнуудын махны хэрэгцээг хангах чухал нөөцийг бүрдүүлэх боломжтойг онцлоод, цаашид хийж хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулсан юм.
Тэрбээр, "Монгол Улсын хүн ам 3.5 сая, 2030 он гэхэд 4 сая хүрнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахад, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн газар тариаланг хөгжүүлэхэд одоо ашиглаж байгаа газар тариалангийн талбай хүрэлцэхгүй гэсэн судалгаа бий. Тиймээс Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн оролцуулан 200 мянган га талбайгаар эргэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.
Мөн Төвийн бүсийг төрөлжсөн, эрчимжсэн байдлаар хөгжүүлнэ. Үүн дотор монгол үхэр сүргийн чанарт онцгой анхаарал хандуулна. 200 мянган толгойгоор үхэр сүргийн ген фондыг сайжруулна. 50 мянган сүүний чиглэлийн, 150 мянган махны чиглэлийн аж ахуйдад сайжруулагчийг нийлүүлэх зайлшгүй шаардлагатай. Батсүмбэр, Борнуур, Мандал зэрэг сумд сүүний төрлийн аж ахуйгаар сумаараа төрөлжиж байгаа. нэг саалийн үнээнээс жилдээ 2500 литр сүү авч байна. Гэтэл дэлхийн дундаж сааль 10,000 литр болсон байна. Бид дэлхийн бүтээмжээс 4-5 дахин бага байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, үхэр сүргийн үйлдвэрлэг байдал алдагдсан.Сүүлийн гучин жилд малын ген сайжруулах ажил орхигдсон нь тодорхой байна.
Ингээд харахаар нөгөө талд дэлхийн зах зээл монгол малын махыг маш их сонирхоод байгаа юм. Сая гэхэд Вьетнамд ямааны махыг амжилттай нийлүүлж эхэлсэн гэх мэт нэлээд олон газар мах нийлүүлэлтийн гэрээг амжилттай хийж байна. Гэтэл энэ бүх хэрэгцээг тасралтгүй үргэлжлүүлж чадах уу гэдэг асуудал ургаж байна. Жилдээ нэг удаа тарга аваад нэг удаа эргэлтэд орох чадвартай бусад улиралд тарга тэвээргэ хуримтлуулах малчдын нөр их хөдөлмөр л яваад байна. Тиймээс жилийн дөрвөн улирал тасралтгүй мал бордох үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг бий болгох хэрэгтэй.
Ингэснээр газар тариалан болон мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт гарна. Мөн малчид тогтмол орлоготой болох нөхцөл бүрдэх буюу нүүдлийн мал ахуй үр ашигтай байх боломж бий болно" гэлээ.
Хуваалцах:
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Энхбаяр: 50 га автомат хүлэмж байгуулахад улсынхаа иргэдийг шинэ ургацын ногоогоор бүрэн хангана
42 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ж.Энхбаяр: Нүүдлийн мал аж ахуй бүх талаараа үр ашигтай байдалд шилжинэ
11 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашины татварыг гурав дахин, замын хураамжийг тав дахин нэмнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Боловсролын үнэлгээ, түвшингөөр хөдөө орон нутаг 1.5 жилийн хоцрогдолтой байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
619 тонн давс, 461.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” болно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөшөөтийн ордыг Хятадын МоЭнКо компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хувааж авсан түүх...
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жагсаалын дуу цуурайтах талбайгаас амар тайван мэдрэгдэнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 12 жилийн үр дүнг хэлэлцэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Жуулчдад зориулан нислэгийн тийзийн үнийг зуныхаас 40 хүртэл хувиар ХӨНГӨЛНӨ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шинэ жил тэмдэглэх хаус дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.