dobu.mndobu

Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE

Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE

Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбооноос "RED EVE Beauty Night" үйл ажиллагааг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаагаар загвар болон гоо сайхны ертөнцийн шилдгүүдийг нэг үдэш нэгтгэх юм.

Энэ үдэш мэргэжлийн шилдэг стилист, мэйкап артист, үсчин, гоо засалчид таны дотоод гоо үзэсгэлэнг тодруулж, өөртөө итгэх итгэл, үнэ цэнийг тань гэрэлтүүлэхэд хамтран ажиллана. Шинэ жилийн баярын өмнөхөн бүсгүйчүүд, "Хэрхэн хувцаслах вэ, Ямар будалт танд хамгийн зохих вэ, Яаж үсээ засуулах вэ" гэсэн асуултын хариугаа энэ үдэш салбар салбарын мэргэжилтнүүдээс авах боломжтой. 

Мөн онцгой 50 бүсгүйд зориулж мэргэжлийн артистууд, загварын шилдэг брэндүүдийн даашинз, гутал, аксессуараар дүр төрхийг нь төгөлдөр болгохоор зэхжээ. 

Тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу. 

https://shoppy.mn/products/red-eve-beauty-night-251120

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.