dobu.mndobu

Батлан хамгаалахын салбар 1,1 их наядын зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ

Батлан хамгаалахын салбар 1,1 их наядын зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгууллаа.

Үүний нэг нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажил бөгөөд эхний ээлжид 1,1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол Улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байгаа аж.

Өнөөдөр манай Зэвсэгт хүчний зарим зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулбал хоцрогдсон, ашиглалтын хугацаа дууссан болон сэлбэг хэрэглэлийн үйлдвэрлэл зогссон зэргээс үүдэн зэвсэг, техникийг шинэчлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсээд байна.

Мөн дэлхий улс орнуудын геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй, зэвсэглэл техникийн хөгжил хиймэл оюун ухаан, инновацад суурилсан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, довтолгоо зэрэг шинэ арга барилыг зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж буй учир бид ч мөн адил дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй.

Дэлхий нийт улсын төсвийнхөө 2 орчим хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд геополитикийн эгзэгтэй энэ цаг мөчид энэ тоог 5 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Харин манай орны хувьд улсын төсвийнхөө ердөө 0,7 хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд Засгийн газар, Батлан хамгаалах яам энэ тоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.