dobu.mndobu

Эмч, ажилтны цалинг нэмэх асуудлыг хэлэлцэв

Эмч, ажилтны цалинг нэмэх асуудлыг хэлэлцэв

Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн ес дэх удаагийн урилгын дагуу Эрүүл мэндийн салбарын гурван талт хамтын хэлэлцээрийн гурав дахь уулзалт өчигдөр /2025.11.12/ Эрүүл мэндийн яаманд боллоо.

Гурван талт хамтын хэлэлцээрт Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо оролцох ёстой. Гэвч Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо уулзалтад ирсэнгүй.

Уулзалт хоёр талын оролцоотойгоор үргэлжилж эмч, ажилтны цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх бодит тооцооллыг хэлэлцэн, ирээгүй талд бичгээр хүргүүлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.