0

"Netflix"-ийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг аравдугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болсон. Тус шоунд Азийн найман улсын баг өрсөлдөж бугийн нэг нь Монгол Улсын баг билээ.
Тодруулбал, “Physical Asia”-д БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман баг оролцсон. Эдгээрээс Монголын баг шилдэг дөрөвт шалгаран үлдлээ.
Тэд үргэлжлүүлэн финалд шалгарахын төлөө өрсөлдөх юм. Ялагч тодрох сүүлийн гурван дугаар арваннэгдүгээр сарын 18-нд цацагдана.
Зохион байгуулагчдын зүгээс түрүүлсэн багийг нэг тэрбум воноор шагнана гэдгийг албан ёсоор зарлаад байгаа билээ.
“Physical: Asia” шоу цацагдаж эхэлснээсээ хойш Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилтууд тогтоожээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар тус нэвтрүүлэг 5.2 сая удаагийн үзэлт авч, Netflix-ийн “Non-English” буюу "англи хэл дээрх бус" ангилалд гуравдугаарт бичигдэж байна. Ингэхдээ нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтад багтаж, 8 улсад нэгдүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.