dobu.mndobu

“Squid Game” цувралын жүжигчин О Ён Сугийн хэргийг цагаатгажээ

“Squid Game” цувралын жүжигчин О Ён Сугийн хэргийг цагаатгажээ

"Squid Game" киноны жүжигчин О Ён Сугийн бэлгийн хүчирхийллийн хэргийг өчигдөр /2025.11.11/ давж заалдах шатны шүүхээс цагаатгажээ. Тэрбээр 2017 онд эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулсан хэргээр буруутгагдаад байсан юм.

Тодруулбал, Өдгөө 81 настай түүнийг орон нутагт аялан тоглолт хийх үеэрээ нэгэн эмэгтэйг зөвшөөрөлгүй тэвэрч, хацар дээр нь үнссэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг Сувон дүүргийн шүүхээс хүчингүй болгожээ.

 

Тус хэрэг 2021 оны дөрөвдүгээр сард хаагдсан боловч хохирогч бүсгүй мөн оны арванхоёрдугаар сард гомдол гаргаснаар хэргийг дахин нээжээ. Улмаар 2022 онд тус эмэгтэйд хоёр удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгаж байсан юм. 

2024 онд жүжигчин О Ён Суг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, найман сарын тэнсэн харгалзах, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Харин тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсанаар өнгөрсөн Мягмар гарагт буюу өчигдөр шүүх гомдлыг хэлэлцэж, ийнхүү түүнийг цагаатгах шийдвэр гарчээ.

Давж заалдах шатны шүүхээс хохирогч гэгдэх эмэгтэй хэрэг гарснаас хойш зургаан сарын дараа бэлгийн хүчирхийллийн талаар зөвлөгөө авч, О Ён Сугаас уучлалт гуйсан гэх үндэслэлээр түүнийг дарамталсан байж болзошгүй хэмээн үзэж байсан юм.

Прокурорууд эхний болон хоёр дахь шатны шүүх хурлын үеэр түүнд нэг жилийн хорих ял оноохыг шаардсан аж.

О Ён Сүг нь 2022 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоос "Телевизийн туслах дүрийн шилдэг жүжигчин" номинацид Netflix-ийн дуулиан тарьсан цуврал болох "Squid Game" киноны дүрээрээ шалгарсан юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.