0
СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд арваннэгдүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллав. Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, "Улаанбаатар Шинэчлэл" ХХК, "Жавхлан хүслэн" ХХК, "Грэйт роуд" ХХК, "ОЧТ" ХХК-иуд дараах гудамжнуудыг цэвэрлэлээ. Тодруулбал,
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр автогрейдр, дөрвөн ковш трактор, дөрвөн бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.