0

Өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд залилуулчихлаа гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ.
Тодруулбал, хохирогч иргэн фейсбүүк зарын группээс шүдлэн үхрийн мах зарна гэх зарын дагуу холбогдож 1,350,000 шилжүүлж залилуулсан байна.
Залилагч этгээд иргэд рүү хуурамч фейсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор залилагчид иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.