0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-16/ аврах ажиллагааны гурав, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 20 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Дуудлага мэдээллийн дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, хогийн цэг, автомашин шатсан дуудлага эзэлж байна. Иймд гэр хорооллын айл өрх галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.