dobu.mndobu

Алба хаагчид хийн түлшний аюулгүй ажиллагаа, олон улсын туршлагын талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлж байна

Алба хаагчид хийн түлшний аюулгүй ажиллагаа, олон улсын туршлагын талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Таван толгой түлш ХХК-ийн Төслийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж буй “Хийн түлшний /lpg/ хэрэглээний аюулгүй ажиллагаа ба гал түймэр унтраах арга зүй, олон улсын туршлага” сэдэвт сургалтын нээлтийн ажиллагаа боллоо. Энэ үеэр дарга, хурандаа Г.Галбадрах сургалтын үйл ажиллагаа нээж, амжилт хүсэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2025 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийн дулааны хэрэглээг хийн түлш (LPG) -нд шилжүүлэх “Pilot” төсөл хэрэгжиж байгаа билээ.

Энэ хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтад БНСУ-ын Гал түймрийн ерөнхий газрын харьяа Үндэсний аврах газрын химич, хийн түлш, тэсэрч дэлбэрэх бодис хариуцсан ахлах мэргэжилтэн, сургагч багш Шинь Бён Мүнь, ШУТИС-ийн ГУУС-ын Дэд профессор, Доктор (PhD) Б.Наранцэцэг, Таван толгой түлш ХХК-ийн Төслийн удирдлагын газрын хэлтсийн дарга Ж.Эрхэмбаяр нар мэргэжил аргазүйн мэдлэг олгож, туршлага, судалгааны зөвлөмжийг хүргэж байна.

Сургалтын хүрээнд алба хаагчид БНСУ-ын хийн түлшний салбарын эрх зүйн зохицуулалт (LPG буюу хийн түлштэй холбоотой дүрэм, журам, NFPA, KGS стандартуудын үндсэн шаардлага), хийн түлшний улмаас гарч байсан гал түймэр, осол түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан, унтраах арга зүй, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний сайн туршлага, БНСУ-ын хийн түлшний аюулгүй хэрэглээтэй холбоотой сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шийдэл, Монгол Улсын хийн түлшний салбарын эрх зүйн орчин, өнөөгийн байдал, хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төсөл, оролцогч талуудын уялдаа, хийн түлшнээс шалтгаалсан гал түймэр унтраах арга зүй, Улаанбаатар хотын гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдлэг ойлголтоо дээшлүүлнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.