dobu.mndobu

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн сургалт эхэллээ

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн сургалт эхэллээ

Зэвсэгт хүчний Жанжин штаб нь Монголын Улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Хууль, эрх зүйн газартай хамтран Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилтот сургалтыг эхлүүллээ. Сургалт 2025 оны арваннэгдүгээр сарын 17–19-ний өдрүүдэд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна.

Монгол Улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн нийт 31 гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд Женевийн конвенцууд, Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах болон бактериологийн зэвсгийг хориглох конвенц, хүүхдийн эрхийг хамгаалах баримт бичгүүд зэрэг чухал олон улсын гэрээнүүд багтдаг.

Энэ удаагийн сургалтад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 20 хуулийн зөвлөх хамрагдаж байна.

Сургалтыг Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Хууль, эрх зүйн газрын дарга хатагтай Марва Шаббар, МУЗН-ийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан О.Манлайбаатар нар удирдан явуулж, дараах үндсэн сэдвүүдийг хамарч байна. Үүнд:

• Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хамрах хүрээ

• Зэвсэгт мөргөлдөөний ангилал

• Цэргийн ажиллагааг олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд явуулах зарчим

• Эрх чөлөөг нь хязгаарласан хүмүүсийн эрх зүйн баталгаа

• Энгийн иргэд, эрүүл мэндийн байгууллагуудын хамгаалалт

• Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зөрчил, дайны гэмт хэрэгт хариуцлага тооцох

• Салбарын тулгамдсан асуудлууд

Сургалтын үр дүнд Зэвсэгт хүчний хуулийн зөвлөхүүд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэдлэг, хэрэгжилтийг хангах чадавхаа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.