dobu.mndobu

Хагас коксон түлшийг хувийн хэвшлийн дөрвөн компани тээвэрлэж байна

Хагас коксон түлшийг хувийн хэвшлийн дөрвөн компани тээвэрлэж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан түлш нийлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас хагас коксон түлш худалдан авч, тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Энэхүү ажилд хувийн хэвшлийн дөрвөн компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцож, хагас коксон түлшийг Эрээн өртөөнөөс Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэж байна.

Тус компаниуд нь төмрийн хүдэр, жонш зэрэг экспортын бүтээгдэхүүнийг БНХАУ-д хүргээд буцахдаа хагас коксон түлшийг тээвэрлэдэг юм. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Эрээн өртөөнөөс нийт 41 галт тэрэг 1832 вагон 90 мянган тонн хагас коксон түлш тээвэрлэн, Улаанбаатарт буулгажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.